



Cocodor брэндийн үнэртүүлэгчдийг Black Cherry үнэргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Анх задлах мөчөөсөө л тансаг, жимслэг амтлаг үнэр нь анхаарал татна. Харин хамгийн гоё нь удах тусам үнэр нь улам зөөлөрч, гүнзгийрэн, орчныг илүү дэгжин, илүү тансаг болгож өгдөгт оршдог.
Black Cherry бол зүгээр нэг чихэрлэг үнэр биш. Тэр бол цэвэрхэн атлаа дулаахан, эмэгтэйлэг атлаа дэгжин, өрөөнд ормогц тод мэдрэгддэг ч, удаан суух тусам тайвшруулдаг signature үнэр юм.
Зочны өрөө, унтлагын өрөө, үүдний хэсэг, хувцас солих өрөө гээд аль ч орчинд орон зайг илүү дотно, илүү тансаг, илүү “гэр” шиг мэдрэмжтэй болгоно.
Үнэртүүлэгч тус бүрд 5ш саваа мод дагалдаж очно. Эхний ээлжид 2-3ш саваа модыг зоож хэрэглэнэ. Үнэр нь багасаад ирэхээр саваа модоо нэмж зоож хэрэглэнэ.